Олон улсын жүдо бөхийн холбооноос Олимп шүүж буй 29 шүүгчийн эрэмбэлэхэд Монголын жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг тэргүүлжээ.
Тодруулбал, Олон улсын жүдо бөхийн холбооноос 2021 онд /IJF/ “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарласан. Үүнд Монгол Улсаас тус холбооны дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсанаар олимпийн зэрэглэлийн шүүгч болсон.
Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байв.
Тэрбээр "Токио-2020" олимпийн үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Токио-2020″ наадмын алтыг л шүүх гэж ирсэн. Энэ бол миний 20 жилийн мөрөөдөл. Шүүгч болоод 20 жил болсон байна. Алтан медалийн тоглолт шүүсэндээ баяртай. Нэрс гараад л алт шүүхээ мэдэхэд манай шүүгчид надад баяр хүргэсэн. Абэ Үта тэмцээнд цомхон ордог. Түүнийг шүүж үзээгүй байлаа. Шүүе гэж бодож байсан. Темп өндөртэй, зүгээр зогсохгүй ур чадвар шаардсан барилдаан болно гэж бодсон. Өөрийгөө 100 хувь хянаж чадсан. “Би энийг л хийх гэж, шүүх гэж ирсэн” гэж өөртөө гэж хэлж гарсан. Бараг амьсгалж байна уу даа гэмээр тайван байлаа" гэдгийг хэлж байсан юм.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав