УИХ дахь Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан ЦХХХ-ны сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "ЕБС-ийн сурагчдын эцэг эхчүүд "Манай хүүхдэд хичээлийн бус цагаар давтлага өгөөч" гэсэн хүсэлтийг сайн багш нарт гаргадаг.
Тухайн багш ажлынхаа хөлсийг авч, хичээлийн бус цагаар сурагчдад давтлага өгөх нөхцөлийг бий болгох ёстой.
Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн сургуулиудад багшилж байгаа багш нарыг төсвөөс цалин авахаас гадна гэрийн багшаар ажиллах боломжийг нээж өгөх хэрэгтэй байгаа. Үүнийг одоогийн хуулиар зөвшөөрдөггүй.
Жишээлбэл, ЕБС-ийн багш нар хичээлийн бус цагаар сурагчдад давтлага өгөхөөр "Өөр ажил хийлээ, давхар орлого оллоо" гэж сургуулийн удирдлага шүүмжилдэг юм байна.
Эцэг эх, хүүхдийн хүсэлтээр бүх шатны багш нар ажлын бус цагаар нэмэлт орлого олох боломжтой гэдэг үндэслэлийг хуульд тусгаж болно. Цагийн багшаар ажиллах, бие даалтыг нь хийлгэх, дадлагыг нь удирдах зэргээр багш нар чөлөөтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг" хэмээв.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав