Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч нохойнд хазуулсан есөн хүнд галзуугийн бус сүрьеэгийн вакцин тарьсан нь олныг цочирдуулсан. Эдгээр есөн хүний долоог нь өнгөрсөн амралтын өдрүүдэд ХӨСҮТ-д авчирч, эмчилгээнд оруулсан ба хоёр хүнд ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илрээгүй тул харзнахаар аймгийнх нь эмнэлэгт үлдээжээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Мэргэжлийн шинжээч, судлаачдын баг тус аймагт ажиллаад өнөөдөр ирсэн. Эхний удаад есөн хүнийг хазсан нохойг нэгбүрчлэн олж, таниулсан байгаа. Долоон нохойноос галзуугийн вирус илрүүлэх шинжилгээ авахад азаар илэрсэнгүй. Нохдыг устгалд оруулсан. Аймгийн Эрүүл мэндийн газар эмнэлэгтээ галзуугийнх гээд сүрьеэгийн вакцин өгсөн байна. Энэ мэтчилэн шат шатандаа мэргэжлийн ноцтой алдаа гаргасан хүмүүсийг ажлаас нь чөлөөл гэх албан бичгийг сайдын хувьд илгээсэн. Гэхдээ эмнэлгийн дарга, удирдлагыг аймгийн Засаг дарга томилдог. Тэд хариуцлагыг давхар ярих байх” гэлээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав