Говь-Алтай аймгийн төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд тавдугаар сарын 1-нээс хос бичигт шилжлээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III, “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны Долоо дугаар тогтоол, "Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS 6395:2022 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү шийдвэрийг гаргажээ.
Аймгийн Засаг даргын 2023 он 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/198 дугаар захирамжаар 5 дугаар сарын 1-ний өдрөөс албан бичиг, захирамжлалын баримт бичгийг хос бичгээр үйлдэх үүрэг чиглэлийг баталсны дагуу төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд ийнхүү хос бичигт шилжлээ.
Англи хэлийг үндэстнээрээ хамгийн эхэнд сурах хэл болгохоор хуульчилж, ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас зааж эхлэх тухайтай зэрэгцэн Говь-Алтай аймгийн засаг ийнхүү гурван жилийн өмнө гаргасан тогтоолыг мөрдөж эхлэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав