Цахим залилан улам төгөлдөржиж, арга нь нарийсчээ. Утсаар чинь ярьчихаад өгье гэнгүүтээ дансан дахь мөнгийг нь хоосолчихдог. Саяхан Туркэд монголчууд шинэ жилийн баяраа хамтран тэмдэглэж байгаад нэг нь тасраад унангуут гарынх нь хээг уншуулан мөн л дансыг нь хоосолсон явдал гарсан. Тиймээс утсаараа яриулаач гэх тохиолдолд өөрөө хохирогч болж үлдэхээс сэргийлээрэй гэдгийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Энэ дагуу цахим орчинд үйлддэг гэмт хэргийн тоо дэлхийд төдийгүй Монголд ч хурдацтайгаар өсөж буй тул учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. Үүнд,
-Гар утас, таблет болон компьютер гэх мэт хувийн төхөөрөмждөө нууц үгээр нэвтрэх тохиргоо хийх;
-Олон нийтийн болон үйлчилгээний газрын баталгаагүй /үнэгүй Wi-Fi сүлжээнд холбогдохгүй байх; /Энэ нь Wi-Fi сүлжээгээр дамжуулан хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс таныг хамгаална./
-Хувийн мэдээлэл агуулсан төхөөрөмж болон гар утсаа бусдад өгөхгүй, дамжуулан ашиглуулахгүй байх,
-Сошиал орчинд сонжоо бөглөх, сэжигтэй линк дээр дарж орон хувийн мэдээлэл, цахим банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх,
-Олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс цахим банк руугаа хандахгүй байх. Хэрэв хандсан бол заавал Log out/Sign out үйлдлийг хийн гарах,
-Өөрийн төхөөрөмжид нууцлал аюулгүй байдлыг хангасан тохиргоонуудыг хийсэн байх,
-Хувийн мэдээлэл агуулсан аппликэйшндээ нэвтрэх нэр, нууц үгээ сануулахгүй байх,
-Дансны дугаар, нууц үг, регистрийн дугаар зэрэг нууцлалтай мэдээллээ гар утсан дээрээ болон и-мэйл дотроо хадгалахгүй байх,
-Хялбар аргаар мөнгө олох аргуудад итгэн хувийн мэдээллээ бусдад бүү дамжуулаарай. Дансаараа гүйлгээ хийж өгөөд урамшуулал аваарай, койн өсгөх арга зааж өгье гэх мэт зараас болгоомжлоорой.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав