Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукербэрг хувийн намтраа тулааны урлагийн амжилтаар баяжуулжээ.
Саяхан Калифорни мужийн Рэдвүүд Сити хотод болсон Бразилын жиүжицүгийн тэмцээнд дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг оролцож, алт, мөнгөн медаль зүүсэн байна.
38 настай Марк цар тахлын эхэн үеэс хойш энэ спортыг сонирхон хичээллэх болсноо Инстаграм хуудсандаа бичжээ.
“Guerilla Jiu Jitsu багийн өмнөөс анхны тэмцээндээ оролцоод медаль авлаа” гэж тэр бичсэн байв.
Түүний багш “Сүүдэр” хочит Кай У “Өчигдөр Закын тэмцээнийг үзэх үнэхээр гайхалтай байлаа. Амархан тэмцээн гэж байдаггүй. Түүнийг дасгалжуулж, чадах бүхнээ зааж зөвлөсөн нь нэр төрийн хэрэг байлаа” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Тулааны урлагийн алдартнууд ч бас Закербэргт баяр хүргэцгээсэн байна. Тухайлбал UFC холимог тулааны аварга асан Конор Макгрегор түүний пост дээр “Yo!!!F***ing awesome Mark” гэсэн сэтгэгдэл бичжээ.
Жиүжицүгийн дэлхийн таван удаагийн аварга, Бразилын тамирчин Бернардо Фариа “Гайхалтай! Хагас хамгаалалт, гарын хориглолт, боолт, Супер байлаа!” хэмээн магтан бичсэн байна.
Америкийн алдартнууд жиүжицүгийн спортоор хичээллэж, амжилт гаргаж байсан тохиолдол хэд хэд байдаг. Тухайлбал жүжигчин Аштон Кутчер арав гаруй жил хичээллэж, хүрэн бүс зүүж байжээ. Жүжигчин Жэсон Стэйтэм, комедиан Рассел Брэнд нар бас ягаан бүс зүүсэн юм байна.
Эх сурвалж: The Guardian
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав