ОХУ-ын арми Зөвлөлтийн үед хэрэглэж байсан хуучин танкуудаа дайны талбарт илгээж байна. Дайны талбарт ашиглахаар хуучин цэргийн техник хэрэгслүүдээ агуулахаас гаргаж ирж байгаагаа Москва баталсан ч энэ удаагийнх арай өөр юм. Тодруулбал, эдгээр нь дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараахан буюу 1948 онд Улаан армийн захиалгаар үйлдвэрлэсэн Т-55 загвар юм. "Энэ бол хүйтэн дайны үед ашиглаж байсан Зөвлөлтийн анхны байлдааны танк" гэж Кембриж дахь дайны музейн түүхч Жон Делани хэлжээ.
Т-55 загварыг хожим нь 100 мянга гаруйг үйлдвэрлэсэн. Хямд, найдвартай, ашиглахад хялбар, засвар үйлчилгээ нь гарын дор учраас энэ нь дэлхийн хамгийн олноор үйлдвэрлэсэн танк болжээ.
Т-55 танкийг 1956 онд Унгарт, 1968 онд Варшавын гэрээний орнуудад гарсан бослогыг дарахад ашигласан. Дараагийн жилүүдэд нь Араб-Израилийн зарим мөргөлдөөнд, Персийн булангийн дайнд ашиглажээ. 1980-аад онд ОХУ-д 28 мянга гаруй Т-55 танк байсан. 28 мянган танкны нэлээд хэсэг нь шинэчлэгдэхээ хүлээгээд агуулахад байгаа гэж түүхч Жон Делани хэлэв.
Хиймэл дагуулын зургаас харахад, ОХУ Арсеньев дахь баазын агуулахаас хэдэн арван танк гаргаж авчээ. Эдгээр нь олон жил агуулахад хадгалагдсан тул хэвийн горимд оруулахад маш их ажиллагаа шаардагдах юм. ОХУ Т-55 танкийг ашиглаж байгаагаа өөрсдөө батлаагүй ч сүүлийн өдрүүдэд Украины нутаг дэвсгэрт Т-55 харагдах болсныг блоггерууд мэдээлжээ.
Нидерландад төвтэй тагнуулын цахим хуудаснаа мэдээлснээр, ОХУ дайн эхэлснээс хойш 1900 гаруй танкаа алдсан байна. Оросууд өдгөө Т-90 танк үйлдвэрлэж байгааг АНУ-ын Тэнгисийн явган цэрэг асан Роберт Ли хэлэв. Гэхдээ шаардлагатай хэмжээгээр үйлдвэрлэхэд их хэмжээний мөнгө хэрэг болох тул хуучин танкууддаа илүү найдаж байгаа аж.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав