Сонгинохайрхан дүүрэг, Зүүнсалаанд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 151-р лаборатори сургууль Улаанбаатар хот дахь олон улсын кэмбриджийн хөтөлбөртэй дөрөв дэх улсын сургууль боллоо.
УИХ-ын гишүүн Э.Батшугар, Н.Учрал нар нь Кэмбриджийн хөтөлбөрийн эрх олгодог Англи улс дахь “Cambridge Assessment international Education” байгууллагатай хамтран ажиллах санаачлагыг 2020 оны наймдугаар сараас хойш хөөцөлдөж амжилттай холбоо тогтоож хөтөлбөр авах үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сараас хоёр гишүүний 100 хувийн санхүүжилт, дэмжлэгээр багш нарыг чадавхжуулах шат шатны сургалтад тус сургуулийн багш нар хамрагджээ.
Сургалтад хамрагдсан багш нар олон улсын хөтөлбөрийн эрхийн төлөөх шалгалтаа амжилттай өгснөөр тус сургууль нь 2023 оны гуравдугаар сарын 22-нд бага, дунд ангийн кэмбриджийн хөтөлбөрийн эрхээ албан ёсоор хүлээн авсан байна. Ингэснээр Нийслэлийн ерөнхий боловсролын 151-р лаборатори сургууль нь 1-9-р ангид кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй болж байна. Өнөөдрийн байдлаар 5-р ангиуддаа туршилтын хичээлүүдийг эхлүүлсэн бөгөөд ирэх жилээс 6-р ангиас эхлэн “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулиудтай адил албан ёсоор кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав