БНХАУ Австралиас нүүрс авахаар гэрээ байгууллаа гэж Reuters мэдээллээ.Мэдээнд дурдьсанаар Хятад улсад нүүрсний найдвартай нийлүүлэлт чухал байгаа тул Австралитай харилцаагаа сэргээхээр шийдсэн гэнэ. Ингэснээр Хятадын зах зээлд монгол, орос нүүрсний эзлэх хувь багасах шинжтэй.
2020 оны сүүлээр Хятад улс Австралиас нүүрс авахаа зогсоосон. Учир нь Австралийн Засгийн газар COVID-19 коронавирусийн тархалтад Хятадыг буруутгаж байсан юм. Гэвч дэлхийн эдийн засгийн хямрал болж, шинэ Засгийн газар гарч ирснээс хойш хоёр орны харилцаа дулаарч эхэлсэн. Өнгөрсөн оны 11 дүгээр сард талууд G20 саммитад Дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, 12 дугаар сард Австралийн Гадаад харилцааны сайд Пенни Вонг Бээжинд айлчилсан билээ.
Одоогийн байдлаар Хятадын дөрвөн аж үйлдвэрийн газар Австралиас нүүрс захиалах эрх аваад байна. Удахгүй энэ тоо эрс өснө гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа юм.2020 оноос өмнө Хятадын нүүрсний зэх зээлийн гол нийлүүлэгч байсан Австралийг ОХУ, Монгол, Индонезиор орлуулах гэсэн Хятадын бодлого маш их хүндрэл дагуулж, 2021 онд эрчим хүчний хямралд орсон. Оросын нүүрс нийлүүлэлт найдваргүй, компаниуд нь гэрээгээ биелүүлдэггүй тул тэд цаашлаад орос нүүрсээс татгалзаж ч магадгүй талаар Reuters онцолжээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав