Барилга, хот байгуулалтын сайд КОЙКА-ийн дэд суурин төлөөлөгч Ли Кангсан-ыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын агаарын бохирдлыг багасгах арга замын талаар ярилцаж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн дулаан хангамжийн дутагдалтай байдлаас үүдэн байгаль орчинд учирч буй хорт нөлөөллүүд, ойн сангийн хорогдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, Хөвсгөл аймаг нь Монгол Улсын нийт ой сангийн 40% орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд иргэдийг дулаанаар хангах зориулалтаар энэхүү ойн сангийн модыг түлшинд ашиглаж, улмаар хүлэмжийн хийн ялгарал нэмэгдүүлж байгаад эмзэглэж буйгаа илэрхийлээд эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаагаа цохон тэмдэглэв.
Дурдсан асуудлуудыг нарийн тооцоо судалгаанд үндэслэн шийдвэрлэхэд Солонгос Улсын дэвшилтэд технологи ашиглан байгаль орчинд ээлтэй, агаар орчны бохирдол багатай Шахмал нүүрсний үйлдвэр байгуулах төслийн талаар талууд дэлгэрэнгүй ярилцлаа.
Түүнчлэн талууд “Oрхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах төсөл”-ийн талаар ярилцаж, тухайн бүс нутаг дахь монголын эртний хот суурины археологи-архитектурын дурсгал, соёлын өвийг сэргээн шинэчлэх, шинэ хотын төлөвлөлтийг боловсруулах чиглэлээр санал солилцлоо.
Шинэ хот байгуулахтай холбогдуулан Ерөнхий төлөвлөгөө, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн үзэл баримтлал, шаардлагатай судалгаа, үнэлгээ, дүн шинжилгээ боловсруулах, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, боловсон хүчний чадавхыг сайжруулах, туршлага судлах, хуримтлуулах талаар зөвлөлдөв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав