Турк улсын Анталия хотод болсон Олон Улсын оюуны спортын холбооны тэмцээнд Монголын баг тамирчид нийт 12 медаль хүртлээ.
Энэ удаагийн тэмцээн “Цээж бодолт”, “Рубик шоо”, “Spelling Bee” буюу англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах гурван төрлөөр нас насны ангилалд болов. Тэмцээнд Олон Улсын шилдэг 100 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Язгуур” бага сургуулийн нийт 11 тамирчин оролцсоноос ес нь оролцсон төрөл тус бүртээ эхний гурван байрт мөн хоёр тамирчин тусгай байрт шалгарчээ.
“WISF Antalya 2023” тэмцээний Цээж бодолтын төрлийн бага насны ангилалд нэгдүгээр байр эзэлсэн С.Чингим хүү цээж бодолтын нас харгалзахгүй “Үнэмлэхүй аварга” шалгаруулах ангилалд хоёрдугаар байрт орсон нь онцлог байлаа. Өдгөө 8 настай С.Чингим хүү 3 настайгаасаа эхлэн оюуны спортоор хичээллэсэн бөгөөд түргэн бодолтын төрлөөр "ОЮУНЫ НААДАМ 2022" тэмцээний улсын аварга, Улирлын Аварга Шалгаруулах WINTER 2023 тэмцээнд цээж бодолтын аварга, үржвэрийн аваргаар тус тус шалгарч байжээ.
Сайндүүгийн Чингим нь цээж бодолт, түргэн бодолтоос гадна рубик шооны төрөлд олон амжилтууд гаргаж бөгөөд Дэлхийн Шооны Холбооны Монгол Улсын Аварга шалгаруулах тэмцээнд алт болон хүрэл медаль хүртэж байжээ. Мөн Олон Улсын Little Miss and Mister Universe 2022 тэмцээнд – Prince of the Universe болон ГРАНД ПРИ шагнал хүртэж байсан билээ.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав