АНУ-ын Виржиниа мужид зургаан настай сурагч охин ээжийнхээ хууль бусаар худалдаж авсан гар буугаар багшийнхаа ар нуруу руу буудсан хэрэг гарсныг цагдаа нар даваа гарагт олон нийтэд мэдээлжээ.
Ньюпорт Ньюс хотын бага сургуулийн багш 25 настай Абби Звернерийг хичээл орж байхад нь өнгөрсөн баасан гарагт сурагч охин буудсан байна. Охин санаатайгаар багш руугаа гал нээсэн гэж үзэж байгаа юм. Звернер хүндээр шархадсан ч тусламж дуудахын өмнө бусад сурагчдынхаа аюулгүй байдлыг хамгаалж ангиас бүрэн гаргажээ.
Хатагтай Звернерийн биеийн байдал тогтвортой, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цагдаагийн газрын удирдлагууд түүний хийсэн үйлдэл баатарлаг байсныг сайшаан магтжээ. Цагдаагийн газарт орон нутгийн цагаар 14:00 цагт дуудлага ирсний дагуу очиход сурагч охиныг сургуулийн ажилтан саатуулсан байсан аж. Сурагчийн ширээн дээрээс 9 мм-ийн Таурус гар бууг олжээ. Уг бууг охины ээж хууль бусаар худалдаж авсныхаа дараа гэртээ хадгалж байсан байна. Хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа аж. Хэрэг гарсан сургууль металл илрүүлэгчтэй боловч 550 сурагчийг бүгдийг нь бус гэнэтийн байдлаар цөөн сурагчдыг шалгадаг байна.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав