НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ивээл дор зохион байгуулагдаж байгаа "Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичгийн дунд хугацааны хэрэгжилтийг үнэлэх дээд түвшний уулзалт" АНУ-ын Нью-Иорк хотноо болсон. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхлэх Тусгай Төлөөлөгч, хатагтай Мами Мизуторитой хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар бүс нутгийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалт, НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн төвийг Монгол Улсад байгуулах боломж болон Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Кадри аргачлалын багаар гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлын чадавхаа үнэлүүлэх боломжийг эрэлхийлж байгаа талаар санал солилцлоо.
Кадри аргачлалын үнэлгээнд хамрагдснаар Монгол Улс гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргээн босгох ажлын бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах том түлхэц болох юм.
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав