Иргэн О.Цэрэнтогтох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай холбоотой факт, баримтыг шалгуулахаар АТГ-т өчигдөр гомдол гаргасан. Харин энэ талаар Х.Болорчулуун сайд тайлбар өглөө. Тэрбээр “Цэрэнтогтох гэдэг хүний би танихгүй. Тэр хүн иргэнийхээ хувьд хардах эрхтэй боловч гүтгэх эрхгүй юм. Надад хууль бус хийсэн зүйл байхгүй. 100 хувь баталж чадна. Энэ танихгүй хүний царайн цаана нэг бохир улстөрч байгаа. Тэр хүн намайг АТГ-т нөлөөлж, нүүрсний хулгайд өөрийнх нь нэрийг оруулсан гэж хардаад байгаа юм. Эсвэл тамын тогооны үлгэрээр хамтдаа шатъя гэж байгаа. Хуулийн байгууллага нэг хүний үгээр явна гэж юу байх вэ гэлээ.
Хэвлэлийнхэн түүнээс бохир улстөрч гэж хэнийг хэлээд байгааг лавлахад Х.Болорчулуун сайд “Цол хэргэм, албан тушаалын төлөө хэнтэй ч найзалж, юу ч хийхээс сийхгүй тэрбумтан бохир улстөрч бий. Өөрөө ямар байна бусдыг мөн тэгж боддог бололтой. Миний хувьд тариа, будаа, гурил шиг зам мөр маань цагаан гэж итгэлтэй хэлнэ” гэв.
Түүний хэлж буйгаар бол, АТГ Нүүрсний хулгайн хэрэгт долоон улстөрчийг нэрлэсэн. Тав нь МАН, хоёр нь АН-ынх. Эдгээрээс тэрбумтан нь “Ажнай” Б.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нар. Харин албан тушаал, эрх ямба, эд хөрөнгийн төлөө хэнтэй ч найзалж, нөхөрлөхөд бэлэн явдаг тэрбумтан, бохир улстөрчийг хардах эрхийнхээ хүрээнд нэрлэвэл, Ц.Анандбазар л юм биш үү.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав