Монголын анхны экстрим, экспо, энтертайнмент хослуулсан “Power expo festival”-ийг зургаадугаар сарын 1-4-нд Авто худалдааны цогцолборт болно.
Тус фестиваль нь:
Фестивальд дэлхийд алдаршиж буй "The Hu" хамтлаг болон бусад хамтлаг дуучид ая дуугаа өргөх юм.
Фестивалийг НЗДТГ, Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэх “VIP auto club”, “VEP entertainment productions”, “Монгол телевиз” ХХК хамтран зохион байгуулж байна. 11 дэх жилдээ болж байгаа тус фестиваль өмнө нь хоёр өдөр үргэлжилдэг байсан бол энэ жил анх удаа экстрим, экспо, энтертайнмент хослуулан дөрвөн өдөр явагдах юм.
“Power expo festival”-ийг үүсгэн байгуулагч Б.Жигмэддорж:
-Улаанбаатар бол залуусын хот. Гэвч Монгол гэхээр морь л унадаг мэт ойлголт бий. Тэгвэл энэ ойлголтыг өөрчлөх, монголчууд дэлхийн хэмжээний спортоор хичээллэдэг, дэлхийн хэмжээний шоуг зохион байгуулж чаддаг гэдгийг харуулах зорилготой хэмээн онцолж байлаа.
Фестивалийн талаар БНСУ, Япон, Хятад, Бразил зэрэг улсад мэдээлэл хүргэжээ. Түүнчлэн үзэгч хийгээд оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байна. Мөн Авто худалдааны цогцолбор луу нийтийн тээврийн чиглэл явахаас гадна нисдэг тэргээр ч фестивалийг зорин очих боломжтой байдлаар зохион байгуулжээ.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав