Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр\2023.05.31\ болж, улсын харцага Ш.Уламбаяр, Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасан нарын барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
Улсын харцага Ш.Уламбаярыг 2023 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн байна.
Сумын заан М.Баасанг учраа бөхөө мөргөсөн гэм буруугаа ухамсарлаж, тухайн барилдааны үеэр үзэгч олноос уучлал хүссэн байдал зэргийг харгалзан үзэж барилдах эрхийг түдгэлзүүлэхээр болжээ.
Харин учраа бөхөө цохисон, дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилсон, өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх ёс зүйгүй үйлдэл санаатайгаар хийсэн гэж үзэн дөрвөн бөхийн барилдах эрхийг 1-2 жилийн хугацаагаар хасахаар болсныг МҮБХ-ноос мэдээлэв.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурлаас гаргасан шийдвэр бүрэн эхээрээ:
Дээрх шийдвэрүүдийг аймаг, сумын бөхийн салбар холбоод даган мөрдөх бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах бүх барилдаанд хариуцлага ногдуулсан хугацаанд бүртгэлд оруулахгүй байх, бүртгэж барилдаанд оруулсан тохиолдолд тухайн барилдаанд шөвгөрч, үзүүрлэж, түрүүлсэн бөхчүүдийн амжилтыг МҮБХ-ны албан ёсны эрэмбэд оруулахгүй.
Өөрийн гаргасан ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээсэн бөх хөдөө орон нутагт зохиогдох аливаа барилдаанд оролцвол хариуцлагын хугацааг нэмэгдүүлж тооцох болно.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав