Хятадын тэтгэврийн тогтолцоонд хийж буй шинэчлэл олон улсын хөрөнгө оруулагчдад том боломж олгож байна. Хятадын тэтгэврийн зах зээл 2020 онд 9.4 их наяд юань байсан бол 2030 он гэхэд 28 их наяд юаньд хүрнэ гэж таамаглаж байна.
Хятадын шинэчлэл нь 1991 онд суурь тэтгэврийг бий болгосноор эхэлсэн бөгөөд 2004-2014 оны хооронд шинэчлэлээр аж ахуйн нэгж болон хувь хүнээс хоёулангаас нь шимтгэл авах замаар тэтгэврийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн. Харин 2018 оноос хувийн тэтгэврийн зах зээлийг нээж, анхны туршилтын схемийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Хувийн тэтгэврийн тогтолцоонд оролцохыг дэмжих зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард анх удаа хувь хүний тэтгэврийн шимтгэлд татварын хөнгөлөлт үзүүлсэн.
"Хувийн тэтгэврийг саяхан нэвтрүүлсэн нь шинэ бөгөөд өргөн цар хүрээтэй зах зээлийг бий болгосон" гэж "ASIFMA" хөрөнгийн удирдлагын группын тэргүүн Южин Шен дүгнэжээ.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр 2030 он гэхэд хувийн тэтгэврийн зах зээл одоогийн зохицуулалтын нөхцөлд 4 их наяд юань болж өсөх төлөвтэй байгаа бөгөөд хэрэв нэмэлт шинэчлэл хийвэл 7 их наяд юаньд хүрэх боломжтой.
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав