ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн Монгол нутгаас үлэг гүрвэлийн өндөг анх олдсон, палеонтологийн судалгаа явуулж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Динозавр-Фестиваль”-ийг зохион байгуулах гэж байна. Энэ талаар тус хүрээлэнгээс мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээг 7 дугаар сарын 29-30 өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг олдворт газарт буюу үлэг гүрвэл олдсон газарт нь зохион байгуулна.
Дэлхийн нийт үлэг гүрвэлийн олдворын тавны нэг нь Монголын нутгаас олдсон байдаг. Харин иргэд энэ талаар дэлгэрэнгүй мэдлэг, ойлголт дутмаг тул судалгааны хүрээнд олж авсан мэдлэгийг танин мэдэхүйн хүрээнд энгийн, цэгцтэйгээр ойлгуулах зорилготой юм.
Арга хэмжээний дэд бүтцийг 2000-5000 хүн хүлээж авахаар төлөвлөж байгаа ба хоол хүнс, байрлах орчин, урлагийн үзүүлбэр зэргийг багтаасан цогц арга хэмжээ болно гэдгийг онцлов. Мөн хүүхдүүдэд зориулсан “Залуу палеонтологич” булан байх юм байна.
2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгосонтой холбоотойгоор тус фестивалийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байна. Манай оронд тусгай чиглэлийн буюу шинжлэх ухааны аялал жуулчлал сайн хөгжөөгүй тул уг арга хэмжээг энэ чиглэлийг хөгжүүлэх суурь болно гэж үзэж байгаа аж.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав