УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд согтуу ирж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой маргалдан улмаар заналхийлж, салаавч гаргасан гэх мэдээлэл түгсэн. Ёс зүйн наад захын хэм хэмжээг зөрчсөн Э.Бат-Амгалан гишүүнийг эгүүлэн тат гэх мессеж өчигдөр хүчтэй явсан.
Харин энэ талаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэвлэлийнхэнд тайлбар хийлээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай өглөө уулзаж, юу болсон талаар тодруулсан. Гишүүн “Би архи уугаагүй. Намайг хэн архи уусан гээд байгаа юм бэ. Би хэвлэлд өөрөө тайлбар өгнө. Хууль батлуулах явцад Б.Пүрэвдорж гишүүнтэй маргасан нь үнэн. Гишүүд хоорондоо маргаж л байдаг” гэж хэлсэн.
Тиймээс Э.Бат-Амгалан гишүүнийг архи уусан гэдгийг нотлох шаардлагатай болж байна. Хэрвээ үнэн бол Ёс зүйн байнгын хороо эрхийнхээ хүрээнд гурван төрлийн арга хэмжээнээс аль нэгийг нь авна. Би одоогоор Б.Пүрэвдорж гишүүнтэй уулзаж, энэ талын мэдээлэл авч амжаагүй явна” гэлээ.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав