Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Бадамжунайд энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг нийт гурван сарын хугацаанд цагдан хорьсон бөгөөд долдугаар сарын 10-ны өдрөөс эл шийдвэрийг өөрчилжээ.
Тодруулбал, Т.Бадамжунайн өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Шүүх хүсэлтийг хангаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болгон өөрчилжээ.
Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй юм.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав