УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Нүүрсний” гэх тодотголтой, НПГ-аас 11 хүнд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, гэрчид нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн 142 хавтас хэргийг өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 4-ний 14.50 цагт хүлээн авснаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
Эл хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас гадна УИХ-ын гишүүн асны ойрын хүрээллийнхэн болох Т.Түвшинбаатар, шадар туслах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдож байсан И.Даваадорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, "Лаки лайф" ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр, "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асантай хамааралтай үйлдэлд “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг, "Эрдэнэс Тавантолгой"-н Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, "МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд, иргэн О.Угтахбаяр нарыг шүүхэд шилжүүлээд байгаа аж. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ойрын хамаарал бүхий 1-2 хүнийг худал мэдүүлэг өгсөн, гэрчид нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгаад байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав