Энэтхэгийн Сансар судлалын агентлаг өнгөрсөн бямба гарагт Сарны тойрог замд орсон “Чандраян-3” сансрын аппаратаас ирүүлсэн анхны зургуудыг дэлгэн үзүүлжээ. Сансрын аппарат ойртохын хэрээр Сарны гадаргуу дээрх тогоонууд улам томорч буй нь зургуудаас харагдана.
“Чандраян-3”-ын буугч, явагч төхөөрөмжүүдийг наймдугаар сарын 23-нд дэлхийн дагуулын гадаргуу дээр буулгахаар төлөвлөж байгаа ажээ. Төлөвлөгөө ёсоор болбол Энэтхэг нь Сарны өмнөд туйлын орчимд төхөөрөмжөө “зөөлөн буулгасан" анхны улс болоод зогсохгүй АНУ, ЗХУ, Хятадын дараа Саран дээр аппаратаа зөөлөн газардуулсан дөрөв дэх улс болно.
“Чандраян-3”-ын ажиллагаа хэвийн байгааг холбогдох хяналт туршилтын дүн харуулж байна. Эрдэмтдийн үзэж буйгаар, Сарыг судлахаар илгээсэн Энэтхэгийн гурав дахь аппарат болох “Чандраян-3” нь өмнөх төхөөрөмжүүдийн үзүүлэлтүүдийг ахиулах бололтой байна.
“Чандраян-3”-ын нэгэн адил тойрог замын аппарат, буугч, явагч аппарат бүхий “Чандраян-2”-ыг 2019 оны долоодугаар сард хөөргөж байсан боловч зарим даалгаврыг гүйцэтгэж чадаагүй юм. Тодруулбал, тойрог замын аппарат нь өнөөдрийг хүртэл Сарыг тойрон эргэлдсээр байгаа боловч буугч, явагч аппаратууд нь зөөлөн буулт хийж чадалгүй газардах үедээ осолджээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав