Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаа БНСУ-ын Өвчний хяналтын алба болон “Йонсей” их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад ХӨСҮТ-ийн эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан дэд захирал О.Батбаяр, Нэгдсэн лабораторийн албаны дарга Б.Бумдэлгэр, Эрдэм шинжилгээ судалгааны албаны дарга Э.Оюунчимэг, Талбарын тархвар судлалын албаны дарга Б.Азжаргал, БНСУ-ын Өвчний хяналтын төвийн Гадаад харилцааны газрын захирал Jin Gwack, дэд захирал Grace Park , эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Sang-Eun Lee, “Йонсей” их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхмийн профессор Joon-Sup Yeom, Лабораторид суурилсан судалгааны тэнхмийн профессор Hyukmin Lee болон бусад албаныхан оролцож "Халдварт өвчний хариу арга хэмжээний төсөл"-ийг харилцан хэрэгжүүлэх талаар ярилцсан.
Талууд антибиотик тэсвэржилтийн чиглэлээр үндэсний лабораторийн сүлжээ байгуулах, био аюулгүй байдлын гурван зэрэглэлийн лабораторид ажиллах чиглэлд сургалт явуулах, халдварт өвчний тандалтын системийг боловсронгуй болгохоос гадна дараагийн цар тахалд бэлтгэх хариу арга хэмжээний бэлтгэлийг хангах зэрэг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээний чадавхийн сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав