Улсын хэмжээнд 2023 оны долоодугаар сарын байдлаар 201.235 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 24.7 хувиар буурсан байна.
Зөрчлийн нийт хэргийн 63.5 хувь нь нийслэлд, 36.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 95.2 хувийг Цагдаагийн байгууллага, 4.8 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 191.638 хүн, 494 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 22.5 хувиар, хуулийн этгээд 27.1 хувиар буурсан байна.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 79.8 хувь нь эрэгтэй, 20.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 64.8 хувь нь 26-45 насныхан байна.
Өнгөрсөн долоодугаар сард үйлдэгдсэн зөрчлийг зургаадугаар сартай харьцуулахад Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 63.1 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 53.8 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 43.2 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 23.4 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 12 хувиар, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил найман хувиар тус тус буурчээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав