Америкийн болон олон улсын телевизийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг "Emmy” наадмын 75 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг дөрвөн сараар хойшлуулж 2024 оны нэгдүгээр сарын 15-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Холливудын жүжигчид, зохиолчдын ажил хаялттай холбоотой ажээ.
Телевизийн салбарын “Oscar” гэгддэг энэхүү наадам нь жил бүрийн есдүгээр сард болдог уламжлалтай бөгөөд тухайн жилийнхээ хамгийн шилдэг шоу, цуврал болон тэдгээрт оролцсон уран бүтээлчдийн шилдгүүдийг шалгаруулан шагнал гардуулдаг.
Харин энэ жил кино, шоуны жүжигчид, зохиолчид ажил хаяж байгаагийн улмаас шоуныхаа сурталчилгаанд оролцох, мөн шагнал гардуулах ёслолыг угтан сурталчилгааны ярилцлага өгөх боломжгүй болжээ.
Телевизийн академи болон шагнал гардуулах ёслолыг нэвтрүүлдэг “Fox” телевиз наадмын шинэ товыг пүрэв гарагт зарласнаар өмнө нь цацагдаад байсан наадам хойшилно гэх мэдээллийг баталсан байна.
“Emmy” наадмын 75 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2024 оны нэгдүгээр сарын 15-ны даваа гарагт болохоор болсныг дуулгахад таатай байна гэж “Fox” телевизийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Ингэснээр уг наадам цаг хугацааны хувьд “Screen Actors Guild Awards”, “Critics Choice Awards” зэрэг наадмуудтай ойрхон болох юм.
“Emmy”-гийн шагнал гардуулах ёслолыг хэн хөтлөн явуулахыг одоогоор зарлаагүй байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав