БНХАУ-ын Бээжин, Тяньжин Хөбэй мужид өнгөрөгч долоодугаар сард Туксүри гэгдэх хар салхи болж, усархаг аадар бороо орсны улмаас ихээхэн хохирол учирсан. Сүүлийн 140 жил тохиогоогүй их үерийн улмаас 30 хүн нас барж, 1,5 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Мөн мянга орчим тосгон, зуугаад аймаг үерт автсан гэдгийг Шиньхуа агентлагаас мэдээлж байсан.
Тэгвэл Пүрэв гарагаас эхлэн Хөбэй мужид олон нийтийн газруудыг цэвэрлэж, үйлчилгээний болон албан байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр ажиллаж эхэлсэн гэдгийг мужийн удирдах байгууллагаас мэдэгдэж байна.
Ирэх намраас хичээлийн жил эхлэх учраас их дээд сургууль, дунд сургуулиудын ойр орчмыг цэвэрлэх, замын хөдөлгөөнийг хэвийн болгох, оршин суугчдыг тогоор хангахаар ажиллаж эхэлснийг мужийн удирдах байгууллага мэдээллээ.
Хөбэй мужийн үерт хамгийн их өртсөн хот болох Жуожоу хотод Пүрэв гарагаас эхлэн зуу гаруй хууль сахиулах байгууллагын ажилчид гудамж талбайг цэвэрлэх, үерийн усанд өртсөн аюултай бодисуудыг зайлуулахаар ажиллаж байна. Нам доор газар байрласан сургуулиуд гурван метр хүртэл усанд автсан байсан. Сургуулийн хотхонуудын ойр орчмын замууд одоо ч усанд автсан байдалтай байгаа. Есдүгээр сар гэхэд тус хотын сурагчдыг цэвэр, аюулгүй орчинд сургахын тулд 100 гаран багш сэргээн босгох ажиллагаанд оролцож байгаа гэж мөн мэдээлсэн юм.
Жуожоу хотод нийт 45 сургууль байдгаас 24 нь үерт автсан байжээ. Одоогоор 17 сургуулийг цэвэрлэн, хүлээлгэж өгсөн байна. Наймдугаар сарын 25 гэхэд бүх сургуулийг цэвэрлэж, ашиглалтад эргэн ороход бэлтгэхийн тулд шаргуу ажиллаж байна гэж сэргээн босгох ажиллагаанд оролцож буй хүмүүс хэлж байна. Сургуулиудаас гадна эмнэлэг, түргэн тусламжийн тасгууд үерт автаад байсан бол наймдугаар сарын 5-аас эхэлж хэвийн горимд шилжсэн гэж эмнэлгийн удирдлагууд мэдээлжээ.
Мөн хүргэлтийн үйлчилгээ ч хэвийн үйл ажиллагаандаа орсон болохыг шуудангийн салбараас мэдэгдэж байна.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав