Өмнөд Солонгосоос Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2023 оны наймдугаар сарын 25-27-ний өдөр Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль, “БНСУ-д суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг зохион байгуулах зэргээр урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулах аж.
Иргэд эрүүл мэндийн хөтөлбөрийг хамгийн их сонирхож байгаа бөгөөд Өмнөд Солонгосын нүд, шүд, үе мөч, нуруу нугас, арьс гоо засал, эмэгтэйчүүдийн нийт 50 эмнэлгийн 100 гаруй эмч, зөвлөх ирж оролцох аж. Уг үзлэг, шинжилгээнд хамрагдах иргэдийг энэ сарын 21-нийг хүртэл энэ хаягаар бүртгүүлэх боломжтой.
Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивалийн тухайд Сөүлийн үндэсний их сургуулийн төв болон хүүхдийн эмнэлэг, Ганнам эмнэлэг, Тэгү хотын эмнэлэг, Улсан их сургуулийн эмнэлэг зэрэг байгууллагын эмч мэргэжилтнүүд ирж үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх юм байна. Соёлын өдөр гурав хоног үргэлжлэх бөгөөд мөн тусгайлан “MEGAMAX” K-Pop хамтлаг, Хойд Жолла мужийн ардын урлагийн “Хан мадан” хамтлаг, Солонгосын Күггивон Таэквондогийн баг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн уран бүтээлчид зорин ирж оролцон эрч хүчтэй, сонирхолтой үзүүлбэрээ толилуулна гэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав