НАТО-д элсэхийн тулд нутаг дэвсгэрийн буулт хийх боломжтой эсэхийг Украины ерөнхийлөгч Зеленскийгээс асуужээ. "Бид НАТО-ийн гишүүнчлэлийн төлөө ОХУ-ын Белгород хотыг солиход бэлэн. Манай улс зохих ёсны зэвсэггүй байгаа үед сөрөг довтолгоог шүүмжлэхэд хэцүү байна. Хүчтэй зэвсэггүй байж 5-8 км газар ахихын төлөө олон мянган цэргийн амь насыг эрсдэлд оруулахгүй" гэж Зеленский хариулсан байна.
Тэрбээр Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксентэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ийн мэдэгджээ. Түүнчлэн энхийн хэлэлцээ хийх эсэх, чухам хэзээ хийх нь Украины шийдэх асуудал гэж Метте Фредериксен онцолсон байна.
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын тамгын газрын дарга Стиан Йенссен энэ сарын 15-ны өдөр Украин улс нутаг дэвсгэрээ солилцох замаар эвсэлд нэгдэх боломжтой гэж хэлсэн. Мөн ийм шийдвэрийг Киев дангаараа гаргах ёстой гэжээ. НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дара Йенс Столтенберг ч бас "Энхийн хэлэлцээ хийх нөхцөл бүрдэх эсэхийг зөвхөн Украин л шийднэ" гэжээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав