БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн удирдагчдын уулзалт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Йоханнесбург хотноо эхэллээ. Оролцогч талууд дэлхийн дэг журамд илүү тэнцвэртэй байдлыг бий болгохыг эрмэлзэж байна.
Энэхүү бүлэгт нэгдсэн улсуудад дэлхийн хүн амын 40 хувь нь амьдардаг ба дэлхийн эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Зарим шинжээчид БРИКС-ийг “Долоогийн бүлэг” зэрэг барууны орнуудын тэргүүлсэн форумын өөр хувилбар болж чадна гэж үздэг. Тэдний зүгээс эгнээгээ өргөжүүлэхийг тус бүлэгт санал болгосоор иржээ.
Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао мягмар гарагт тус улсын дарга Ши Жиньпинийг төлөөлөн бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалтад оролцож үг хэлжээ.
В.Вэньтао хэлэхдээ “Өнөөдөр БРИКС-ийн орнууд болон бусад 50 гаруй орны төлөөлөл хэн нэгнийг татан оролцуулах, хэн нэгэн хийгээд аль нэг талыг сонгох, хуаран хоорондын сөргөлдөөнд оролцохын тулд бус, харин энх тайвнаар хөгжих агуу загварыг бүтээхээр Өмнөд Африкт чуулж байна” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уулзалтад оролцсонгүй. Хэрэв оролцсон бол тэрбээр дайны гэмт хэрэгт буруутгагдан баривчлагдаж магадгүй байжээ. Харин тэрбээр дүрс бичлэгээр дамжуулан үг хэлсэн бөгөөд БРИКС-ийг “дэлхийн олонх”-ын төлөө ажиллаж буйг онцолжээ.
“Бид эрх тэгш байх, бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан хамтран ажилладаг. Энэ бол манай холбооны ирээдүйн чиг баримжаа бүхий стратегийн чиг үүргийн мөн чанар бөгөөд дэлхий дахины дийлэнх хэсгийн хүсэл эрмэлзэлд нийцсэн чиг хандлага мөн” гэж В.Путин хэлсэн байна.
БРИКС-ийн удирдагчид шинэ гишүүнчлэлтэй холбоотой шалгуурын талаар тохиролцоогүй байгаа юм. Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва хэлэхдээ, манай бүлэг нь баян чинээлэг орнуудтай өрсөлдөх зорилгогүй гэж мэдэгджээ. АНУ-ын эрх баригчид энэ санааг давтаж "энэ бол өөр өөр үзэл бодолтой янз бүрийн улс орнуудын бүлэг” юм гэжээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав