Бразилийн Ерөнхийлөгч Луис Лула НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарыг “хэлэлцээрийн ширээний ард” суулгах бодолтой байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар Энэтхэгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. "Ирэх есдүгээр сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал болно. Энэ бол дайныг хэлэлцэх газар. Энэ бол энх тайвны асуудлыг хэлэлцэх газар. Энэ бол Путин, Зеленский нарыг хэлэлцээрийн ширээнд суулгах газар юм” гэж Луис Лула мэдэгдсэн байна.
Тэрбээр "Их 20 нь 2008 оны хямралын дараа байгуулагдсан бөгөөд эдийн засгийн асуудлууд, Бреттон Вудсын байгууллагууд, Дэлхийн банк, ОУВС зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тиймээс бид Энэтхэгт дайны асуудлыг хэлэлцэх нь зөв газар биш гэж бодож байна”. Түүнчлэн Лула Бразилыг дайнд татан оруулахгүй ч энхийн хэлэлцээнд оролцох хүсэлтэй байгаагаа дахин хэлэв.
"Их 20" нь "Их долоо" болон Орос-Хятадын эвслийн хоорондох мухардлаас гарч, Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон удирдагчдын дээд хэмжээний уулзалтын эцсийн баримт бичгийг нийтлэх талаар зөвшилцөлд хүрч чадсан юм. Гэсэн ч уг баримт бичиг нь Украины дайныг шүүмжилсэн хатуу үг хэллэггүй байсан бөгөөд АНУ, “Их-7” болон Европын холбооны уриалж байсан шиг Оросын түрэмгийллийг буруушаасан өнгө аясыг агуулаагүй.
Оросын талаар энэ оны долдугаар сард хүчингүй болсон Хар тэнгисийн үр тарианы санаачилгын хүрээнд л баримт бичигт дурдсан байна. Хэрэв ирэх жил Рио-де-Жанейро хотноо болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад Путин оролцвол түүнийг Бразилд баривчлагдахгүй гэж Лула мэдэгдсэн.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав