"Эрдэнэс Тавантолгой" ХК "Чалко"-гоос зээлсэн 305.8 сая ам.долларын урьдчилгаагааг есдүгээр сарын 12-ны өдөр төлж барагдуулсан байна. Тодруулбал, "ЭТТ" одоогоос 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд БНХАУ-ын "Чалко" компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан байдаг. Улмаар тус компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар байсан билээ. Онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ын Чалко компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт бүрэн барагдуулж дууссан байна.
Ингэснээр "ЭТТ" компанид тогтоосон Онцгой дэглэмийн үед ил тод байдлыг хангаж, нүүрсний борлуулалт, экспорт эрс нэмэгдсэн нь "Чалко" болон бусад томоохон худалдан авагчаас авсан нийт 605.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн өглөг бүрэн дууссан гэсэн үг юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байгаа билээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав