Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Тасархайн манхан" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 370 км-т, сумын төвөөс зүүн урд 25 км-т/ иргэн Б нь хадлан бэлтгэж байгаад 9 сарын 12-ны өдрийн 06:30 цагт Халхгол сумын төв рүү явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 9 сарын 13-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, “Нөмрөгийн дархан цаазат газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд Хэнтий аймгийн .... сумын харьяат иргэн Б /51 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 9 сарын 13-ны өдрийн 11:25 цагаас 17:06 цаг хүртэл тус сумын Цогтсүмбэр багийн “Сэмжидийн тохой" гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тухайн иргэнийг 9 сарын 12-ны өдрийн 11:00 цагийн орчим “Хамар даваа” гэдэг газар Дорнод аймгийн Хэрлэн сумын чиглэлд автомашинд суухаар алхаж явсан тухай мэдээллийг 17:00 цагт хүлээн авсан тул эрэн хайх ажиллагааг зогсоож Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав