ЦХХХ-ны сайд Н.Учрал Киоск машинд авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг нэвтрүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ анх удаа цахимаар гэрээ хийж байгаа гэдгийг онцолсон юм. Тэрбээр "Авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулсан нь түгжрэл болон төвлөрөлд маш том нөлөө үзүүлнэ. ТҮЦ машиныг нийт 10 байршилд шинэчилж байршууллаа. Тухайлбал, Төв шуудан, "Да хүрээ" тэргүүтэй олон нийтийг хамгийн ихээр зорчдог хэсэгт байрлуулсан. Мөн хувийн киоск үйлчилгээтэй газруудтай Засгийн газар хамтран ажиллана. Ингэснээр төрийн үйлчилгээний ачаалал буурах юм.
Бид анх удаа цахим гэрээ хийхээр болж байна. Ингэхдээ тоон гарын үсгийг ашиглана. Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 800 гаруй мянган иргэн тоон гарын үсгийг авсан боловч хэрэглээнд бодитойгоор ашиглаж чадахгүй байгаа. Тэгвэл үүний эхлэлийг авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулах нь хамаарах юм. Тиймээс дараа дараагийн цахим үйлчилгээнд тоон гарын үсгийг хэрэглэхээс өөр сонголтгүй болно. Цахим хэрэглээг сайжруулахын тулд цахимаар авах үйлчилгээг нэн тэргүүнзд шийддэг болгох юм. Тэгж байж бид дахин давтагдашгүй цор ганц тоон гарын үсгийг хэрэглээндээ бүрэн гүйцэт нэвтрүүлнэ.
Ташрамд дурдахад бизнесийн үйлчилгээг цахимжуулснаас хойш 600 компанийг онлайнаар байгуулсан гэх мэдээлэл байна. Цаашдаа хурдан цэгийн операторууд бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлнэ" хэмээв.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав