АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган /2023.09.25/ болж ерөнхийлөгчөө сонголоо. 60 саяын дэнчинтэй тус сунгаанд долоон хүн өрсөлдөж Лу.Гантөмөрийн зүтгүүлсэн хүн Б.Жаргалан ерөнхийлөгчөөр сонгогдов. Түүний хувьд санал хураалтын дүнгээр 4 нэр дэвшигч өрсөлдөгч өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал авч ялалт байгууллаа.
Эсрэг талд олны дунд рейтинг өндөртэй байсан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн бүдэрлээ. Түүний хувьд экс МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүтгүүлсэн хүн боловч байдал эсрэгээрээ эргэв. Учир нь эрхэм гишүүн нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, хэрвээ сонгогдвол олны дунд АН-ыг муухай харагдуулна гэж үзсэн бололтой.
Бусад өрсөлдөгчдийн хувьд сонирхол татсан хүн нь “Элийрэгч” хэмээх Ц.Уянга байв. Түүнийг МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга асан С.Эрдэнэ, АН-ын гишүүн М.Зоригт тэргүүтэй хүмүүс дэмжиж байгаагаа илэрхийлж байсан ч “амжсангүй”.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав