Apple компанийн "iPhone 15"-ийн үндсэн загвар нь өмнөхөөсөө бараг хоёр дахин удаан нийлүүлэгдэж байгаа нь тус гар утасны эрэлт их байгааг харуулж байна. "Counterpoint Research" байгууллагын мэдээллээс харахад, АНУ-ын худалдан авагчид үндсэн загварыг захиалснаас хойш 10 хоног хүлээх шаардлагатай байгаа нь өнгөрсөн жил худалдаанд гарсан өмнөх үеийн гар утаснаас хүлээгдэх хугацаа нь 6 хоногоор нэмэгджээ. Тэгвэл "Apple" компанийн шилдэг "iPhone 15 Pro Max" нь урьдчилсан захиалгын хүлээлтийн хугацаа үүнээс ч олон хоног байна. Тус загварын утасны томоохон шинэчлэлтүүд нь дахин эрэлтийг бий болгожээ. Гэвч "iPhone" гар утасны "15 Plus" болон "15 Pro" загварын захиалга харьцангуй бага, хүлээлтийн хоног цөөн байгаа гэнэ.
"Apple"-ийн гадаад дахь хамгийн том зах зээл болох Хятадад үндсэн хувилбарыг хүлээх хугацаа өнгөрсөн жилээс дөрөв дахин нэмэгдсэн гэж "Counterpoint" хэлэв. Энэ нь "Huawei" компанийн өндөр үнэлгээтэй "Mate 60 Pro" зэрэг гар утасны өрсөлдөөнд "Apple" худалдан авагчдыг татаж байгааг харуулж байна.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав