Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Ц.Сумъяабазарыг “бай” болгон, онилоод эхэллээ. Үнэндээ л түүний хийж буй ажил, гаргаж буй шийдвэрүүд “бай”-гаа онохгүй байгаа нь үнэн.
Түүний урагшгүй албатууд бүхнийг зоосны нүхээр харж, нэрийг нь шороотой хутгах нь элбэг. Хамгийн сүүлд гэхэд “Батсээр” компани цас цэвэрлэх машин хэмээн погдойсон жижиг хог шүүрдэгчийг 125 саяар авсан нь нийгмийг бухимдуулсан. 60 сая ам.доллараар авсан цас цэвэрлэгч машин нь дугуйгүйн улмаас хоёр жил гараашид хэвтэж байгаа гээд болж, бүтэж байгаа зүйл нийслэлд ховор байна.
Гялтайх мэдээ нь, БНСУ-аас нэг бүр нь 235 сая төгрөгийн үнэтэй 100 ширхэг автобусыг худалдан авч, маргаашаас эхний 30 нь иргэдэд үйлчилж эхлэхээр байна.
Тэгээд ч нийслэл төсвөө эрх айлын хүүхэд шиг л цацна. Шилэн дансыг ухаж үзэхэд,нийслэлийн удирдлага, захиргааны ажилтнууд туршлага судлах нэрийдлээр гадаадад “зугаалах”, нүд тайлах нь ихэсчээ. Тодруулбал, 2022 оны арваннэг, арванхоёрдугаар сард гэхэд л Улаанбаатар хотын захиргааныхан томилолт, зочны зардал, гадаад томилолтод мөнгийг хайр гамгүй зарцуулсан байх юм. Арваннэгдүгээр сард гэхэд л,
-Сүхбаатар дүүрэг томилолт, зочны зардалд 237.664.917.00 төгрөг
-Баянгол дүүргийнхэн т 113.257.112.00 төгрөг
-Чингэлтэй дүүрэг 290.369.516.00 төгрөг
-Хан-Уул 121.743.332.00 төгрөг гарын салаагаар урсгасан байх жишээтэй.
Нийслэл гэхэд гадаад дахь албан томилолтод 1.268.493.206.10 төгрөг, дотоодын албан томилолтод 89.804.899.00 төгрөг, томилолт, зочны зардалд хоёр тэрбум орчим төгрөг зарцуулжээ. Энэ бүтэн жилийн бус хоёрхон сарын зардал юм.
Халтиргаа гулгаанаас сэргийлэх тоног төхөөрөмж, цас цэвэрлэх машин авах болохоор нүд хуурч, харин өөрсдөө болохоор гадаад, дотоод дахь албан томилолт, зочин хүлээж авахад төсөвлөсөн болоод үрсэн дүн нь энэ. Гэхдээ энэ нь дөнгөж эхлэл. Шилэн дансыг үргэлжлүүлэн ухвал энэ байтугай хошин шогийн зүйлд мөнгийг хэрхэн үргүй зарцуулж болдгийн жишээг харж болно.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав