Азийн наадмын хүндийг өргөлтийн төрөлд 33 орны 205 туйванч өрсөлдөж байгаа билээ. Тус төрөлд оролцохоор Монгол Улсаас 13 тамирчин ирсэн. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 49кг-д Б.Тунгалаг, 55кг-д Б.Эрдэнэзул нар хүч үзсэн.
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд 12 улсын 14 туйванч өрсөлдөж, “B” хэсэгт багтсан манай тамирчин Б.Тунгалаг огцом өргөлтөөр 65кг, түлхэлттэй өргөлтөөр 81кг, нийлбэр 146кг өргөсөн амжилт үзүүлэв.
Эмэгтэйчүүдийн 55кг-д 13 улсын 15 туйванч өрсөлдөж, “B” хэсгийн дөрвөн туйванч салхи хагалсны дотор Б.Эрдэнэзул багтсан. Манай тамирчин огцомд 70кг, түлхэлттэйд 87кг-ыг өргөснөөр хэсэгтээ хоёрдугаарт жагсав.
Өчигдөр буюу 10 дугаар сарын 1-ний өдөр эрэгтэйчүүдийн 61кг-д Ө.Чагнаадорж, 67кг-д У.Амарбаяр, Э.Дүүрэнжаргал нар “В” хэсэгт багтан өрсөлдсөнөөс У.Амарбаяр огцом өргөлтөөр хэсгээ тэргүүлж, түлхэлттэй өргөлтөд 3 дугаар байрт орсноор, нийлбэр дүнгээр гуравдугаар байр, Э.Дүүрэнжаргал тавдугаар байр эзэллээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 59кг-д ААШТ-ий мөнгөн медальт Э.Энхтамир, 64кг-д энэ оны Ази тивийн аварга Э.Ануужин нар “А” хэсэгт өрсөлдөнө
Туйванчид ирэх сарын 7-ныг хүртэл тэмцээнээ үргэлжлүүлнэ.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав