Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол эхэллээ. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Нотлох баримтыг шинжлэн судлах хурлыг гурван үе шаттайгаар явуулна. Эхний сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Хөгжлийн банкнаас шууд олгосон 77 зээлийн зарцуулалтыг зээл тус бүрээр сонсч, энэ хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлтийг сонсч, гэрчүүдээс асуулт асуух юм. Харин хоёр дахь удаагийн сонсгол нь улсын төсөвт шилжүүлсэн 350 төсөл арга хэмжээний зарцуулалтыг танилцаж, сонсоно.
Гурав дахь удаагийн сонсголыг гуравдугаар сард Хөгжлийн банкнаас арилжааны банк руу дамжуулан оруулсан 550 зээлийн зориулалтыг сонсч, улмаар дээрх гурван удаагийн дүнг нэгтгэн УИХ-ын хаврын чуулган буюу дөрөвдүгээр сард танилцуулах юм. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар дараах 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална. Үүнд,
-Бэрэн групп,
-Зэст Өндөр ХХК,
-Монгол мах экспо,
-Монгол, эм импекс концерн,
-Монгол драй милк,
-Газимпорт ХХК,
-Монлаа ХХК Вертекс майнинг партнер ХХК,
-Айч эйнд айч ремикон ХХК,
-Инсайд ХХК,
-Импералгоулд майнинг ХХК,
Энэхүү дарааллаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд гэрчээр дуудсан хүмүүс гэмт хэрэгтэн биш гэдгийг тэмдэглэе. Гэм буруутныг зөвхөн шүүх тогтооно. Мөн гэрчийн хариулт шүүхэд нотлох баримтын хэмжээнд үнэлнэ гэдгийг урьдчилж сануулъя” гэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав