Ханжоугийн Азийн наадмын цахим спортын тэмцээнүүд үргэлжилж байна.
Өчигдөр /2023.10.02/ дота 2 төрлийн алтан медалийн төлөөх тоглолт БНХАУ болон Монголын хооронд өрнөв. Эхний ээлжийн тоглолтод Монголын баг илт илүүрхэж, оддын цуглуулга БНХАУ-ын багийг 40 минутанд буулган авсан ч хоёр дахь тоглолтод Хятадын баг учраа олж ялснаар тоглолтын харьцааг тэнцүүлэв.
Улмаар гурав дахь ээлжийн тоглолтод Хятадын баг дахин ялалт байгуулан эх орондоо алтан медаль хүртлээ.
Монголчууд анх удаагаа Азийн наадмын цахим спортын төрлөөс медаль хүртэж байгаа нь энэ.
Ердөө жилийн өмнө дахин дота 2 тоглох эсэх нь эргэлзээтэй байсан Ame, Somnus гэсэн Хятадын супер хослол эх орондоо болж буй Азийн наадамд алтан медалийг авахаар дахин нэгдэж, зорьсондоо хүрлээ.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “IHC Esports” баг хэсгийн шатандаа Узбекистаныг хожсон ч Мьянмарт ялагдаж, улмаар гурван баг оноо тоолон Монгол хэсгээ тэргүүлсэн. Тэд хасагдах шатанд эхлээд NAVI-ийн Malik, Malady тэргүүтэй Казахстаны хүчирхэг багийг 2:1 гэсэн харьцаатай хожиж, хагас шигшээд Киргизстаны багийг 2:0 гэсэн харьцаатай буулган авсан билээ.
Харин Somnus, Ame, XinQ, Chalise тэргүүтэй өнөө цагийн дота 2-ийн шилдэг тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаатгасан БНХАУ-ын баг хасагдах шатнаас тэмцээнээ эхлүүлж, эхлээд Тайландыг 2:0 гэсэн харьцаатай хожсон. Тэгвэл хагас шигшээд xNova, NothingToSay тэргүүтэй Малайзын сайн багийг хүнд тоглолтын эцэст 2:1 гэсэн харьцаатай буулган авч, финалд шалгарсан.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав