Нийслэлийн хэмжээнд 2016 оноос өмнө иргэн, хуулийн этгээдэд батлан олгосон, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй, хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа Архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох хууль, журмын дагуу цуцлах тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/866 дугаар захирамжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Захирамжийн хүрээнд Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 1642 барилгын 720 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжид сонсох үйл ажиллагаа явуулж, мэдээллийг хүргүүлэхэд 29 иргэн, аж ахуйн нэгжээс хариу тайлбар ирүүлсэн байна. Үүнийг мэргэжлийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэж, есөн иргэн, аж ахуйн нэгжийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах үндэслэлгүй байна гэж үзэж, 1632 барилгын 711 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, цахим болон цаасан суурьтай мэдээллүүдийг дахин шинэчилж байна. Цаашид барилга, байгууламжийн зөвшөөрөл олгохдоо ногоон байгууламж, барилгын харьцааг 60:40 байлгахаар болсон байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав