Ханжоуд үргэлжилж буй Азийн наадмын үеэр Хятадын хоёр тамирчин тэврэлдсэн гэрэл зураг саяхан цахим сүлжээнд нийтлэгджээ. Гэвч энэ зураг нь 1989 онд Тяньаньмэний талбайд болсон хядлагыг эргэн сануулсан тул эрх баигчид олон нийтийн сүлжээнээс устгуулжээ. Зурагт 100 метрийн саадтай гүйлтийн төрөлд өрсөлдсөн Лин Ювэй, Ву Янни нар тэврэлдэж байна. Тэдний богино өмд дээрх зургаа, дөрөв гэсэн тоонууд нь эгнээний дугаарыг илэрхийлэх юм. Тэгвэл зургаа ба дөрөв нь 1989 оны зургадугаар сарын 4 гэсэн эмзэг өдрийг эргэн сануулсантай холбоотой аж. Уг зураг анх “Weibo”-д нийтлэгдсэн удалгүй устжээ. Дараа нь “Baidu” хайлтын системээс ч уг зураг олдоогүй. Тамирчдын гэрэл зурагт цензур тавьж, цахим сүлжээнээс устгасан он сар нь анхаарал татаж байна. Тодруулбал, энэ нь аравдугаар сарын 1 буюу Хятадын үндэсний баярын өдөр таарсан. Эрх баригчид энэ өдөр олны анхаарлыг сатааруулж болзошгүй элдэв эсэргүүцлийн эсрэг онцгой сонор сэрэмжтэй ажиллажээ.
Эргэн сануулахад, 1989 оны зургадугаар сарын 4-ний өдөр болсон Тяньаньмэний хядлага нь Хятадын орчин цагийн түүхэн дэх хамгийн хар бараан түүх хэвээр байна. Энэ өдөр ардчиллын төлөө жагсаж буй оюутнуудыг дарахын тулд цэргийн танкууд Бээжин рүү дайран орсон юм. Үүний үр дүнд олон хүний амь харамсалтайгаар хохирсон билээ. Энэ үйл явдлын талаар хэлэлцэх Хятадад хориотой бөгөөд засгийн газраас хатуу хяналт тавьдаг.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав