ОХУ-аас есдүгээр сарын 21-нд шатахуун экспортлох хориг тавьсан нь олон нийтийн дунд шатахуунгүй болох эрсдэлтэй хэмээгээд байгаа. Тухайн үед буюу есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 159,121 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газар мэдээлжээ. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээгээр буюу аравдугаар сарын 3-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт шатахууны үлдэгдэл 131,221 тн байгаа ажээ. Энэ 19 хоногийн хугацаанд шатахууны нийт үлдэгдэл 27.9 мянган тонноор буураад байна.
Улсын хэмжээнд,
А-80 - 27
АИ-92 - 32
АИ-95 - 20
ДТ - 32
ТС-1 - 17 хоногийн нөөцтэй байгаа юм. Улсын хэмжээнд шатахууны үлдэгдэл, нөөцийн хэмжээг есдүгээр сарын 29-ний өдрийн үлдэгдэлтэй харьцуулахад АИ-92 тав хоногоор, дизель түлш гурван хоногоор тус тус буураад байна.
Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд,
АИ-92 - 26
АИ -95 - 22
ДТ - 39 хоногийн нөөцтэй байгаа юм.
Шатахууны үлдэгдэл, нөөцийн хэмжээг есдүгээр сарын 29-ний өдөртэй харьцуулахад АИ-92 шатахуун тав, дизель түлш хоёр хоногоор тус тус буурчээ. Манай улсын хувьд шатахууны нөөцийг 30 хоногоор бүрдүүлдэг байсан боловч 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 45 хоног болгож, нэмж шийдвэрлэсэн юм. Ийн харвал манай улсын шатахууны нөөц 45 бүү хэл, 30 хоногийн нөөцөө ч дөнгөн, данган хангахаар байна.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав