УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2023.10.16/ хуралдаанаараа Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж үзжээ.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 21.9 дэх заалтад мөрдөн байцаалтын нууцыг хамгаалах, задруулахгүй байх зохицуулалт тусгасан байсан юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дээрх зохицуулалт нь мэдээлэл олж авах эрхийг боомилох төдийгүй хэвлэл мэдээллийг хэрэгслийг хянах сөрөг талтай гэж үзэж, эсэргүүцлээ илэрхийлсэн.
Бүлэг хуулийн төслийг хэлэлцэх шатанд Хууль зүй дотоод хэргийн сайдаас мэдээлэл сонссон, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх шатанд 21.9 дэх заалтыг хасахаар санал нэгджээ.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав