Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын тайлбарласнаар “Тэнүүн огоо” компанийн эзэмшилд байгаа бүх хөрөнгийг царцаажээ. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь өчигдөр /2023.10.17/“ Тэнүүн огоо” компанитай байгуулсан байсан автобус худалдах худалдан авах тухай гэрээг цуцалсан байна. Ингэснээр тус компаниас автобус худалдан авахгүй болж буй аж. Тендерийн хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж буй юм. Мөн эл асуудалтай холбоотойгоор өнөөдөр /2023.10.18/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас автобус худалдан авах нээлттэй олон улсын тендер зарлажээ.
Түүнчлэн “Тэнүүн огоо” компаниас өмнө нь автобус худалдан авах гэрээтэй холбоотойгоор урьдчилгаа хэлбэрээр шилжүүлсэн мөнгөө буцаан авах зорилгоор иргэний нэхэмжлэгчээр тооцуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байна. Одоогоор тус компанид 11 тэрбум төгрөгийн барилт хийсэн аж. Түүнээс гадна бусад шилжүүлсэн мөнгө хөрөнгийг нэхэмжлэх, буцааж авч ирэх чиглэлээр хууль хяналтын байгууллагууд ажиллаж буй юм байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав