НҮБ-ын Ерөнхий ассамблей, осол гэмтлээс урьдчилан сэргийлж 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувь, зам тээврийн ослын нас баралтыг 50 хувиар бууруулах зорилтыг улс орнуудад зөвлөсөн юм. ДЭМБ-ын статистик мэдээллээс харахад, осол гэмтлийн болон хүчирхийллийн улмаас дэлхий дээр 5 секунд тутамд 1 хүн, жил бүр нийт 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг онцолжээ. ГССҮТ , Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтарсан “Хүүхэд-Аюулгүй орчин” аяныг энэ сарын 15-наас ирэх сарын 15-ны өдөр хүртэл нэг сарын турш хэрэгжүүлэхээр эхэлсэн байна. Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг, эх асран хамгаалагч, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа оролцоог сайжруулах зорилготой тус аянд нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгийн 21 аймгийг хамруулах юм байна. Монгол улсын засгийн газар жил бүрийн нэгдүгээр сарыг “Осол гэмтэлтэй тэмцэх сар” болгон тэмдэглэж ирсэн юм.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав