“ТАСС” агентлаг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй ярилцсан талаар мэдээлжээ. Тус уулзалтаар Ши Жиньпин Бээжин ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор үүсгэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна. Ши Жиньпин “БНХАУ нь Монгол Улс, ОХУ-тай гурван талт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гурван талт эдийн засгийн коридор бий болгохын төлөө тууштай ажиллахад бэлэн байна” гэж хэлсэн хэмээн Хятадын төв телевиз мэдээлжээ. Мөн тэрбээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж, эх газрын боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг эмх цэгцтэй явуулж, хоёр талын гол эрх ашгийг харгалзан хамтран ажиллахыг зорьж буйгаа илэрхийлсэн юм.
2016 онд ОХУ, БНХАУ Монгол Улс хамтран Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан. Тус төслийг дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд өрсөлдөхөөр, бүс нутгийг хөгжүүлэх зорилготой эхлүүлжээ.
Гурван улс 2022 оны есдүгээр сард Узбекистаны Самарканд хотноо уулзаж хөтөлбөрийг таван жилээр сунгасан билээ.
Эх сурвалж: ТАСС
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав