АНУ-аас Украинд "ATACMS" пуужин нийлүүснийг амжилттай ашигласан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, өнгөрч буй долоо хоногийн Мягмар гаригт Украины арми "ATACMS" пуужинг ашиглан Оросын бүс нутгийн хоёр нисэх онгоцны буудалд халдан, их хэмжээний хохирол учруулсан. Тэгвэл ийн алсын тусгалтай пуужин нийлүүлсэн явдлыг Хойд Солонгос буруушааж байна. ОХУ-д цохилт өгөх нь энх тайвны хүчин чармайлтад саад болно гэж Умардын тал өнөөдөр мэдэгдлээ. Хойд Солонгосоос ОХУ-д суугаа Элчин сайд Син Хонг-Чол хэлэхдээ "АНУ олон улсын хамтын нийгэмлэгийн санаа зовнил, хүчтэй эсэргүүцлийг үл харгалзан алсын тусгалтай газар-газар ангиллын пуужингийн системийг эцэст нь Украинд хүлээлгэн өглөө. Цөмийн гүрэн ОХУ-ын дотоодод цохилт өгөх нь Украин дахь нөхцөл байдлыг эртхэн намжаах, эсвэл энх тайвнаар зохицуулахад тус болохгүй. Харин ч Европ тивийг бүхэлд нь эцэс төгсгөлгүй цөлд оруулах хурдасгуур болно. Энэ нь дайныг уртасгаж байна" гэжээ.
Нөгөөтэйгүүр, Хойд Солонгосоос саяхан ОХУ руу 1000 чингэлэг бүхий зэвсэг, сум нийлүүлсэн. Үүнийг Цагаан ордон буруушааж, хоёр орны цэргийн харилцаа өргөжиж байгаад санаа зовниж байна.
Эх сурвалж: REUTERS
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав