Энэ жилийн эхээр “Fifty Fifty” хамтлаг “Cupid” нэртэй уран бүтээлээ гаргаж, дэлхий даяар хит болсон. Тус хамтлаг “Attrakt” агентлагтай гэрээтэй ажилладаг. Тэгвэл “Attrakt” өнөөдөр Саена, Аран, Сио нарын онцгой гэрээг цуцалснаа мэдэгджээ.
Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн “Fifty Fifty” хамтлаг “Attrakt”-тай хийсэн онцгой гэрээгээ цуцлахыг шаардаж, үйл ажиллагаагаа зогсоосон билээ.
Хамтлагийн гишүүд тус агентлагийг бие, сэтгэл зүйн эрүүл мэндийг хангаагүй, санхүүгийн мэдээлэл өгөлгүй гэрээнийхээ заалтыг зөрчсөн гэж буруутгасан юм. “Fifty Fifty”-н хүсэлтийг орон нутгийн шүүх наймдугаар сард хүлээн аваагүй ч гишүүд хуулийн тэмцлээ үргэлжлүүлсэн.
Харин өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2023.10.16/ тус хамтлагийн Кийна шүүхэд гаргасан гомдлоо буцааж, агентлагтаа эргэн нэгдсэн байна. Саена, Аран, Сио гурвын гэрээг өнгөрсөн пүрэв гарагаас /2023.10.19/ цуцалсан аж. “Attrakt” энэ шийдвэрээ танилцуулахдаа “Гурван гишүүд гэрээгээ ноцтой зөрчсөнөө залруулаагүй, уучлал гуйгаагүй тул бид ийм арга хэмжээ авсан” гэжээ.
Эх сурвалж: Korea Times
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав