Өмнөд Солонгосын нийслэл дэх Итэвон дүүрэгт өнгөрсөн жил аймшгийн баярын үеэр нарийн гудамжинд олуулаа шахцалдсаны улмаас 159 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ жил энэхүү эмгэнэлт хэргийг дахин давтахгүй байх үүднээс нарийн гудамжнуудаар 1000 алба хаагчийг байршуулах шийдвэрийг эрх баригчид гаргажээ. Сөүлийн цагдаагийн газраас мэдэгдсэнээр Баасан гаригаас Мягмар гариг хүртэл нийт 16 байршилд алба хаагчдыг байршуулна. Эдгээр нь Итэвон, Хонгдэе, худалдааны Мёндон дүүрэг, Конкук их сургууль орчмын шөнийн гудамж, Ганнам зэрэг газар юм. Харин Баасан, Бямба гаригт онцгойлон олон бужигнана гэж үзэж буй тул 12 цагдаагийн хэсэг, 10 цагдаагийн ангийн 1260 алба хаагчийг байрлуулна.
Түүнчлэн тусгай гэрэлтүүлэг, узелийн тоног төхөөрөмжтэй таван машиныг байршуулна. Өнгөрсөн жил олон хүн нас барсан Хамилтон зочид буудлын хажуугийн нарийн зайд тусгайлан анхаарал тавьж ажиллахаар төлөвлөж байна. Үймээнээс хойш Өмнөд Солонгосын эрх баригчид зул сар, "BTS" хамтлагийн 10 жилийн ой зэрэг арга хэмжээний үеэр өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллажээ.
Эх сурвалж: YONHAP
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав