Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл цасан спортын тэмцээнийг зохион байгуулах улс орнуудын тоог бууруулахаар байна гэж олон улсын Олимпын хороо /ОУОХ/ мэдэгдэв. Цаг агаарын дулаарлаас хамаарч 2040 он гэхэд ердөө 10 улс өвлийн олимпын спортыг зохион байгуулах боломжтой болно гэж тэд үзэж байна. Ирэх онд болох Парисын наадмын өмнөхөн 2030, 2034 оны өвлийн олимп, паралимпын наадмыг зохион байгуулагчдын нэр тодорно. "Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг харгалзан өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах эргэлтийн тогтолцоо, хөтөлбөрийн бүтэц, мөс, цасан дээрх спортын төрөл бүрийн хэрэгцээ болон бусад олон зүйлийг хэлэлцэх шаардлага үүсээд байна” гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэлжээ.
Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс үүдэн “Бээжин-2022” бараг 100 хувь хиймэл цас ашигласан анхны наадам байжээ. Хиймэл цасыг анх 1980-аад онд өвлийн спортод ашиглаж ирсэн юм байна. “Ванкувер-2010”, “Сочи-2014”, “Пёнчан-2018” зэрэгт тодорхой хэмжээгээр хиймэл цасанд түшиглэсэн ч өнгөрсөн жил Хятадын нийслэлд хиймэл цасны хэрэглээ урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрчээ. 100 гаруй цасны үүсгүүр, 300 гаруй цас бударгагч буу ажиллуулж, цанын төрлийн талбайг бэлтгэж байжээ. 2030 оны өвлийн спортын наадмыг зохион байгуулахаар АНУ, Швед, Швейцарь, Францын Солт Лейк хот өрсөлдөж байна.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав